Үл хөдлөх Mobile TV5 телевиз
3 цаг 57 минутын өмнө - шинэчлэгдсэн
МУГЖ Б.Жаргалсайхан Хятад кино компанитай хамтран түүхэн кинонууд бүтээнэ
2013/06/13 17:04 | 587 уншсан

Дэлхийн кино сонирхогчдын анхаарлыг ямагт татдаг сэдвийн нэг нь Чингис хаан билээ. Тэр ч байтугай Чингис хааны тухай 30 гаруй түүхэн киног гадны орнууд хийсэн байдаг. Тэгвэл "Глобал номадик арт" кино компаны захирал МУГЖ Б.Жаргалсайхан Хятадын зах зээлээр дамжууланМонгол уран бүтээлчдийн тоглосон, түүхэн сэдэвтэй уран бүтээлүүдийг "Хэнг Диан" кино компанитай хамтран туурвихаар болж, өчигдөр тус компаны найруулагч, зохиолч, хөрөнгө оруулагчид  болоод  бусад уран бүтээлчдийгхүлээн авч хэвлэлийн бага хурал хийсэн юм.  Тэд энэ хамтын ажиллагаандаа  “Чингис хаан”, “Гэрэгэ”, “Торгоны замын тухай” хэмээх түүхэн сэдэвтэй гурван томоохон киногхамтран бүтээхээр болсон юм байна. Харин Хятадын талаас эдгээр уран бүтээлүүдэд хөрөнгө оруулалт хийж, найруулагч, продюсероор Юанг Ли Ниан ажиллахын сацуу,Торгоны замын тухай 60 ангит киноныхоо 10 ангийн зураг авалтыг Монголд хийж мөн Монгол уран бүтээлчдийг тоглуулах гэнэНайруулагч Юанг Ли Ниангийн хувьд Брюс Лигийн тоглосон “Луугийн арал”, “Бөхийн домог” кинон дээр ажиллаж байжээ. Дашрамд дурдахад Монгол Хятадын эв нэгдлийн тухай өгүүлэх "Гэрэгэ" түүхэн киноны гол дүрд СТА жүжигчин Амарсайхан тоглохоор болж, бусад дүрүүдийг тун удахгүй шалгаруулж эхлэх юм байна.

Тэгвэл эдгээр түүхэн кинонуудын зураг авалтын дөнгөж 10 орчим хувь нь Монголд хийгдэх нь манай түүх биш, харин ч Хятад улс, Монгол орныг өмчлөх байдалд нь түлхэц болж магадгүй хэмээн зарим шүүмжлэгчид үзэж байгаа аж. Өмнө нь Хятадуудын хийсэн Чингис хаан кино дэлхий дахинд Монголчуудыг хир бөөстэйгээ зууралдсан, ноорхой хувцастай, бохир заваан хүмүүс мэтээр танилцуулсан бол энэ удаа ч Хятадууд Монголын түүхэн киноны салбарт сайн санаархаж хамтраагүй байх гэж хардах хүмүүс олон байгаа юм. Ямартай ч магтаал шүүмжлэл тэнцүүхэн дагуулж байгаа түүхэн гурван киноны ажил өчигдрөөс эхэлж байгаа юм байна.  


Мэдээг бэлтгэсэн : Ц.Хулан
Буцах
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлээ бичнэ үү!
49.0.169.219
0
Сайхан түүхэн кино хийх юм байна. Дээрээс нь Элбэгдорж ерөнхийлөгчийг тоглуулчихвал хятад монгол нь сайхан зохицно доо... хэ хэ хэ
2013/07/24 20:11